Зургадугаар сарын 6-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА
09.00 цагт Чингис зочид буудлын “Өргөө” хурлын танхимд ШӨХТГ-аас бизнесийн орчны малгай хууль болох “Өрсөлдөөний тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулна.
09.00 цагт "Япон-Монголын соёл боловсролын төв"-д /МУИС-ийн II байрны ард байрлах/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, ХНХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй ЖАЙКА байгууллагын "Улаанбаат хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих" төслийн баг хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмж"-ийн сургалт, семинар зохион байгуулна.
09.00 цагт Сүхбаатарын талбайд Байгаль орчны яамны нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилнэ.
10.00 цагт Туушин зочид буудалд Хууль зүй дотоод хэргийн яам, Дэлхийн Банк Группын Олон Улсын Санхүүгийн Корпораци хамтран “Төлбөрийн чадваргүйд тооцох болон дампуурлын эрх зүйн орчинг сайжруулах нь” сэдэвт зөвлөлгөөн болно.
13.00 цагт Үндэсний мэдээллийн төвд "Эвийн хатагтай эмэгтэйчүүд" хөдөлгөөнөөс эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл хийнэ.
19.00 цагт Q Art галерейд Монгол орноо нэг ч сум суурин үлдээлгүй тойрох "Бидний цөөхөн Монголчууд" төслийн баг Хөвсгөл аймгийн хамгийн сайхан байгалтай газруудыг гэрэл зургийн дуранд буулгаснаа үзэсгэлэнд дэлгэнэ.
Төрийн ордонд:
09.00 цагт “В” танхимд Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэлнэ.
14.00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга,
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.
14.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Г” танхимд болох бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.