Урсгал тэнцэл 89.7 сая ам.долларын алдагдалтай гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 89.7 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.
Энэхүү алдагдлын хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 92.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт гарлаа. Уг өөрчлөлт нь бараа ба үйлчилгээний дансны ашиг 197 хувиар буюу 92.6 сая ам.доллараар өссөнөөр тайлбарлагдаж байна.
Харин санхүүгийн дансны тэнцэл 75.2 сая ам.долларын ашигтай гарчээ. Өнгөрсөн оны мөн үед Монгол Улс 591.2 сая ам.долларын эх үүсвэрийг гадаадаас авч байсан бол оны эхний саруудын байдлаар 75.2 сая ам.доллар буюу цэвэр дүнгээр гадаад санхүүжилт 516.0 сая ам.доллараар буурсан байна.

Б.Заяа