Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэндчилгээ дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ “Банкны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрээр мэндчилгээндээ, “Монгол орон даяар банк, санхүүгийн тогтолцоог бэхжүүлэхэд оюун ухаан, мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ дайчлан зүтгэж яваа нийт ажилтан, албан хаагчид, үе, үеийн ахмадууд та бүхэндээ “Банкны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан баярын мэндийг дэвшүүлье!
Өнөөдрөөс 93 жилийн тэртээ Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк байгуулагдаж, Монгол Улсад орчин цагийн банкны салбарын суурь анх тавигдсан. 1924 оны зургадугаар сарын 2-ны өдрөөс өнөөг хүртэлх түүхэн хөгжлийн зам маань олон амжилт, өөрчлөлт, дэвшлээр дүүрэн байв. Бидэнд бахархах, баярлах зүйл олон бий. Алдаа гажуудал ч бас байсан. Цаашид бид бүхэн салбартаа шинэчлэлт өөрчлөлтийг хийн, дэлхийн жишигт нийцэх хөгжлийн түвшинд хүргэх том зорилгын дор нэгдэж, улс орныхоо эдийн засагт тулгарсан сорилтуудыг шийдэмгий даван туулахад хувь нэмрээ оруулахаар эрчимтэй ажиллаж байна.
Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлтүүд гарч эхлээд буй энэ чухал цаг үед бид ололт амжилтаа улам ахиулж, хойч үедээ гэрэлтэй сайхан ирээдүйг өвлүүлэн үлдээхийг зорин дор бүрнээ хичээх ёстой. Эдийн засгийн нэгэн чухал тулгуур болсон санхүүгийн тогтолцооны найдвартай байдал, өрсөлдөх чадвар, цаашдын ирээдүй та бидний хичээл зүтгэл, мэргэжлийн ёс зүй, боловсрол мэдлэг, ур чадвараас шалтгаалах болно. Улс орны ирээдүй, хувь заяанд бид чухал үүрэгтэй.
Монгол Улсын банк, санхүүгийн салбарын нийт хамт олондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсч, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.