БНХАУ-ын жилийн дундаж цалин 20 сая төгрөгтэй тэнцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Статистикийн газраас энэ сарын 27-ны өдөр “Иргэдийн 2016 оны дундаж цалин, орлогын талаар мэдээлэл хийлээ.
Хятад улсад 2016 оны байдлаар иргэдийн жилийн дундаж орлого 57394 юань /20 сая төгрөг/ буюу өмнөх оноос 7 хувиар өсчээ. Мөн хувийн бус аж ахуйн нэгжийн орлого 67569 юань /23 сая 600 мянган төгрөг/, хувийн аж ахуйн нэгжийн орлого 42833 юань /15 сая төгрөг/ гэсэн дүн гарсан байна.
Албан тушаалаар авч үзвэл дундаас дээш удирдах албан тушаалтнууд хамгийн өндөр буюу 123926 юань /43 сая төг/, худалдаа үйлчилгээний ажилтнууд хамгийн бага буюу 46742 юань /16 сая төгрөг/ аж. Харин салбар бүрийн дундаж цалинг авч үзвэл мэдээлэл технологи салбарын ажилтны цалин 122478 юаньд /43 сая төгрөг/ хүрч хамгийн өндөр цалинтай салбараар шалгарчээ.
“Энэ нь мэдээлэл технологийн салбарын асар хурдтай хөгжлийг даган гарч буй үр дүн юм” хэмээн Статистикийн газрын Хүн ам, ажил эрхлэлтийн хэлтсийн ерөнхий статистикч Мөн Цан Вэн онцлов.
Удаан хугацааны турш санхүүгийн салбарын ажилтны цалин хамгийн өндөр байсан ч энэ удаа хоёрт жагссан байна.

Бээжин хот. А.Анхбаяр