Ноолуурын үнэ буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-05-30 15:19:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн биржид бараан болон цайвар ноолуур 70888-72411 төгрөгийн ханштай байна.

Өнөөдрийн арилжаагаар тус бирж 27 500 кг боловсруулаагүй цайвар ноолуур, 19160 кг боловсруулаагүй бараан ноолуур худалдан авчээ. Хонины ноосыг 1220-1300 төгрөгийн ханшаар авч байгаа аж.

Сарын эхэнд 84 мянган төгрөгт хүрч байсан ноолуурын үнэ 72 мянган төгрөг болж буураад байна.  
 
Дашрамд дурдахад манай улсад 90 орчим ноолуур угаах үйлдвэр байгаа бөгөөд түүхий эдээ  Итали,  Англи,  БНХАУ-д нийлүүлж буй аж.  Түүнчлэн Монгол Улс жилд дунджаар 300 сая ам.долларын ноолуур, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлодог байна.
 
 Б.Заяа
 
Связанные новости