Өр төлбөртэй холбоотой хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлүүлж байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монполимет компанийн Монголбанкинд төлөх 882 сая төгрөг болон 3.9 сая ам.долларын өрийг Эрсдлийн сангаас хаасан тухай мэдээлэлд тус банк албан ёсны тайлбар гаргажээ.
Уг тайлбарт, “2001-2007 оны хооронд Монголбанкнаас алт олборлогч Монполимет, Эрдэс холдинг, Монгол газар, Хайлааст зэрэг компаниудтай алтны үнийн огцом өөрчлөлтөөс сэргийлэх, компаниудын үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор захиалгын дагуу алт худалдах, худалдан авах нөхцөлтэй алтны үнэд суурилсан хэлцлийг гадны банк, санхүүгийн байгууллагатай хийсэн. Тухайн үеийн Монголбанкны удирдлага, компани аль аль нь хууль тогтоомж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж Монголбанкинд алдагдал үүссэн.
Дээрх хэлцлээр Монполимет компанийн 882.7 сая төгрөг, 3.9 сая ам.доллар, Эрдэс холдинг компанийн 36.8 сая төгрөг, 7.2 сая ам.доллар, Хайлааст компанийн 87.9 сая төгрөг, 1.78 сая ам.доллар, Монгол газар компанийн 513.6 сая төгрөг, 5.06 сая ам.долларын өр төлбөр тус тус Монголбанкинд бүртгэлтэй байгаа болно.
Монголбанк уг өр төлбөртэй холбоотой хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна. Монполимет компанийн хариуцах төлбөртэй холбоотой Монголбанкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Монголбанк холбогдох хууль тогтоомжийн дагуу эрсдлийн сангаас хаасан. Бусад компанийн өр төлбөрийг авлага барагдуулах үйл ажиллагааны хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхээр хянан шийдвэрлүүлэх үйл ажиллагаа явж байна” гэжээ.

Ч.Ариунболд