“Дарханы дулааны сүлжээ” компанид санхүүгийн зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-30 11:39:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас “Дарханы дулааны сүлжээ” төрийн өмчит компанийн 2015-2016 оны үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Шалгалтаар 903 сая 25 мянган төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журмыг зөрчин 832 сая  төгрөгийн худалдан авалт хийжээ. Мөн 3,3 сая төгрөгийн урамшуулал хууль зөрчин олгосон, бусдад 15,1 сая төгрөгийн зээл олгосон зэрэг зөрчил илэрсэн аж. Дээрх зөрчлийг ирэх сарын 15-ны дотор арилгахыг ТӨБЗГ-аас үүрэг болгосон байна.

Ч.Ариунболд
Связанные новости