Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-05-27 07:49:00
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
 
2017 оны 05 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 градус, говийн бүсийн нутаг, Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.   
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өчигдөрөөс сэрүүсч 18-20 градус дулаан байна.
 
 
Связанные новости