Монголын эдийн засаг уналтаас өсөлт рүү шилжиж, “ногоон гэрэл” аслаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУВС-гийн Захирлуудын зөвлөл өчигдөр Вашингтоны цагаар 15.00 цагт /Монголын цагаар 04.00/ хуралдаж, Монгол Улсад гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийг баталсантай холбогдуулан Сангийн яам, Монголбанк, ОУВС-гийн Суурин төлөөлөгчийн газар хамтарсан мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран ОУВС-гийн ажлын хэсэгтэй удаа дараа хэлэлцээр хийж, Монголын эдийн засагт үүсээд байгаа хүндрэлийг даван туулах, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүрэх, өрийн дарамтыг бууруулах чиглэлээр “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хэлцэлд хүрсэн. ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар өчигдөр хэлэлцэж энэхүү хэлцлийг эцэслэн баталлаа гэж УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээллийн эхэнд мэдэгдэв.
Хөтөлбөрийн гол зорилго нь эдийн засгийг тогтворжуулж, сэргээхэд чиглэх бөгөөд төсвийн нэгдмэл байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн зарлагын үр ашгийг нэмэгдүүлэх замаар дунд болон урт хугацаанд төсвийн алдагдал болон өрийн дарамтыг үе шаттайгаар бууруулж, төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх юм.

Энэ хөтөлбөр Монгол Улсад хэрэгжсэнээр эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах орчин бүрдэж, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд голлох дэмжлэг үзүүлнэ гэдгийг мөн Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцлов.
Тэрбээр мөн “Засгийн газрын зүгээс уг хөтөлбөрийн зорилтуудад нийцсэн 2017 оны төсвийн тодотгол болон бусад шаардлагатай төсвийн арга хэмжээнүүдийг өргөн барьж, УИХ баталсан” гээд хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцээрийг амжилттай хийснээс хойш Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийг шийдвэрлэж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийн дунд хугацааны төлөв тогтвортой буюу “Саа1, тогтвортой” болон сайжраад байгааг тодотголоо. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг уналтаас өсөлт рүү шилжиж, эдийн засагт “ногоон гэрэл” ассаныг Сангийн сайд онцлоод цаашид хөтөлбөрийн хэрэгжилтэд Засгийн газар, ОУВС хамтран улирал тутамд үнэлгээ өгч ажиллахыг мэдэгдсэн юм. Төгсгөлд нь тэрбээр Монгол Улсын хөгжлийн эгзэгтэй үед дэмжиж ажилласан олон улсын түншүүддээ талархал илэрхийлж буйгаа уламжлав.
Монгол Улсад эдийн засгийн өсөлтийг хангах нөөц, бололцоо бий

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер Монгол Улсын Засгийн газар Сангийн яам, Монголбанкинд эдийн засгийг эрүүлжүүлэх хөтөлбөр боловсруулан ажилласанд баяр хүргээд, Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч болон мэргэжилтнүүдийн нягт хамтын ажиллагааны үр дүнд өнөөдрийн шийдэлд хүрч байна гэв. Тэрбээр “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-т олон чухал, томоохон зохицуулалтууд орсон ч бүгд амжилттай хэрэгжих боломжтой гэдгийг онцлон хэлж байв. Мөн “Монгол Улсын хувьд тулгарсан хүнд нөхцөлд туслалцаа үзүүлэхээр олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд хамтран ажиллахаар шийдсэн. Олон улсын хамтын нийгэмлэгийн нэг төлөөлөл нь ОУВС юм. Монгол Улс ОУВС-нд 1991 онд элссэн. Сангийн сайдын хэлсэнчлэн 10 цаг орчмын өмнө ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаад Монгол Улсын хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтийг хүлээн авч баталлаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ холбоотойгоор Олон улсын түнш байгууллагууд болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк санал нэгдэн орж байгаад баяртай байна. Монгол Улс бүс нутгийн бусад түнш орнуудаас санхүүгийн дэмжлэг авч чадсан нь хөтөлбөр батлагдахад чухал үүрэгтэй байсан. Хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орох бөгөөд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын дүнг оруулбал нийт 6 тэрбум гаруй ам.долларын хөтөлбөрийн санхүүжилтэд зарцуулна” гэлээ.
Мөн "Хөтөлбөрийн үндсэн зорилт нь эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, урт хугацаанд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход оршиж байна. Мөн сүүлийн 15 жилд Монгол Улсын эдийн засагт ажиглагдсан өндөр өсөлт, огцом уналтын мөчлөгийг таслан зогсооно. Цаашид Монголын эдийн засгийг тогтвортой түвшинд буюу ойролцоогоор 8 хувийн өсөлттэй байх үндэс суурийг бүрдүүлнэ. Монгол Улсад ийм өсөлтийг хангах нөөц, бололцоо бий.
ОУВС-гийн хувьд Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан “Эдийн засгийг сэргээх эрүүлжүүлэх” хөтөлбөрийг дэмжиж байгаа. Маш том зорилтууд туссан ч бүгд хэрэгжих боломжтой. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд олон асуудлыг шийдвэрлэж байж амжилттай хэрэгжсэн гэж үзнэ. Нэн тэргүүний зорилт нь төсвийн алдагдлыг бууруулах юм. Төсвийн алдагдлын одоогийн түвшингээс бууруулж, Төсвийн тогтвортой байдлын хуулийг чанд мөрдөж байж өрийн дарамтаас салах боломж бүрдэнэ. Тэгэхээр шат шатандаа шаардлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлэх ёстой. Нэн ялангуяа төсвийн зардлыг нэмэгдүүлэхгүй байх, төсвийн орлогыг үр ашигтай зарцуулах хяналтын тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Түүхий эдийн үнэ ханш дахин сэргэснээр Монгол Улсад маш их орлого төвлөрнө. Тэр орлогоо өмнөх жилийн алдаагаа давталгүй үр ашигтай зарцуулахад хяналтын тогтолцоо чиглэнэ. Засгийн газраас Төсвийн зөвлөлийг байгуулж, татварын орчинд дүн шинжилгээ хийж, зардал нэмэгдүүлэхгүй байх хяналтын тогтолцоог бүрдүүлнэ гэж төлөвлөсөн.
Хөтөлбөрийн дараагийн зорилго нь банкны системийг эрүүлжүүлэх, Монголбанкны хяналт шалгалтыг боловсронгуй болгох, засаглалыг бэхжүүлэх ажлуудыг хийнэ.
Энэ бүх үйл ажиллагааны зорилго нь хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй, тогтвортой банкны системийг бий болгож эдийн засгийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг хангах зээлийг эдийн засагт нийлүүлэх юм. Үр дүнд нь зээлийн хүү буурна гэсэн найдвар байна.
Гуравдугаар тулгуур хэсэг нь эдийн засгийн хүнд үед нийгмийн эмзэг бүлгийн хамгаалалтыг бууруулахгүй байхад анхаарч байна. Энэ хүрээнд нийгмийн халамжийг аль болох зорилтот бүлэгт чиглүүлж, ядуу эмзэг бүлгийнхэнд татварын нэмэгдлийн ачааллыг үүрүүлэхгүй байхад анхаарч байна. Мөн эдийн засгийн өсөлтийг солонгоруулж, экспортын орлогыг нэмэгдүүлж, зөвхөн уул уурхайгаас хараат байдлаас гаргахаар төлөвлөж байгаа.
Монгол Улсын цаашдын ирээдүйн хувьд бид өөдрөг бодолтой байгаа. Тэгэхээр асар их баялагтай, эдийн засгаа солонгоруулах бусад нөөц байгаа учраас энэ бүх бололцоогоо ашиглахын тулд Засгийн газартай тохиролцсон энэ хөтөлбөрийг тууштай бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь чухал байна” гэлээ.
Ноён Нэйл Сакер мөн ОУВС-гийн үйл ажиллагааны түүхэнд Монгол Улсад хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөр ДНБ-тэй харьцуулахад хамгийн том хөтөлбөрүүдийн нэг болж байгааг тодотгож байв.
ОУВС Монгол Улсын эдийн засагт улирал тутам үнэлгээ хийнэ

Мэдээллийн дараа Сангийн сайд болон ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-ОУВС-гийн хөтөлбөрийг аваад эдийн засаг нь сэргээгүй улсууд байдаг гэх мэдээлэл бий. Ямар улсууд байдаг вэ? Яагаад эдийн засаг нь сэргэж чадаагүй вэ?
Нэйл Сакер: -ОУВС улс орон бүрийн онцлогт тааруулан хөтөлбөр хэрэгжүүлдэг. ОУВС-гийн зүгээс эдийн засагтай холбоотой бүх асуудлыг нарийн судалж, иж бүрэн тусгадаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад байнга үнэлгээ хийж, тэр бүртээ эдийн засагт хийж байгаа өөрчлөлтийг тусгаж, холбогдох өөрчлөлтийг оруулаад явдаг. Үнэлгээ хийсэн даруй нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой ОУВС-гаас зөвлөмж гаргадаг. Дэлхийн олон оронд хэрэгжсэн хөтөлбөрүүдийн тухайд Засгийн газрууд анх тохирсон ёсоороо хөтөлбөрийн бүрэн хэрэгжилтийг хангахгүй байсан.
Монгол Улсын хувьд бид өөдрөг үзэлтэй байгаа. Маш том зорилт дэвшүүлсэн хэдий ч хэрэгжүүлэх боломжтой. Сангийн яам, Монголбанкны зүгээс хүнд боловч шийдмэг шийдвэр гаргаад явна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хамгийн ойрын жишээ гэхэд энэ оны төсөвт тодотгол хийж, төсвийн алдагдал 17 хувьтай байсныг бууруулсан. Татварын ерөнхий газар мөн энэ хөтөлбөрийн арга хэмжээ хэрэгжих байсныг хугацаанаас нь өмнө биелүүлсэн. Монголбанкинд арилжааны банкуудын активын чанар үнэлгээ хийх ажил эхлүүлээд явж байна.
-Эдийн засагт “ногоон гэрэл” аслаа гэж дүгнэлээ. Яг ямар үндэслэлээр ингэж дүгнэж байгаа вэ?
Б.Чойжилсүрэн: Хоёрдугаар сарын 16-ны өдөр энэ зааланд бид хөтөлбөр тохирсон тухай мэдээлэл хийсэн. Түүний дараа бид ОУ-ын санхүүгийн зах зээл дээр гарч Хөгжлийн банкны бондыг Засгийн газрын бондоор сольсон.
Хоёрдугаарт, Канадын Торонто хотод Монголын уул уурхайд хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн дээр хөрөнгө оруулагчдын итгэл огцом сэргэсэн байсан. Энэ мэтчилэн Монголын эдийн засагт ногоон гэрэл ассан гэдгийг төлөөлүүлж хэлсэн юм.
Валютын сантай хөтөлбөр тохирсноор эдийн засгийн уналтаа тогтоож авлаа. Үүнээс цааш Засгийн газар өөрөө манлайлж хөгжлийг цогцлоох ёстой. Ингэхийн тулд хөрөнгө оруулагчидтай идэвхтэй хамтран ажиллана. Хөрөнгө оруулагчдын итгэлийг буцааж сэргээн олж авах нь Засгийн газрын өмнө тулгамдсан асуудал.
-Арилжааны банкуудад активын үнэлгээний дүн хэзээ гарах вэ?
Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг: Арилжааны 14 банкинд үнэлгээ хийх компанийн тендэр явагдаж байна. Зургаадугаар сарын дундуур сонголтын процессийг дуусгана. Үүнээс хойш хөндлөнгийн актив үнэлгээний мэргэжилтнүүдтэй хамт арилжааны банкууд дээр ажиллана. Үнэлгээний үр дүн аравдугаар сарын сүүлээр гарна. Банкны системийн хувьд өөрийн хөрөнгийн хүрэлцээ 12 хувь байхаас 18 хувь байна. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 25 хувь байх ёстой. Одоо 40 хувь байгаа. Ерөнхийдөө систем эрүүл байна гэж хэлнэ.
-ОУВС-тай өмнө нь тохиролцсоноос хойш батлагдах хүртэл хэлэлцээрт өөрчлөлт орсон зүйл заалт бий юу?
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Тохиролцоонд ямар ч өөрчлөлт ороогүй.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал