Банкууд 9.5 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨчигдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1987.00-1994.20 төгрөгийн ханшаар 9.5 сая ам.доллар, 312.10-313.11 төгрөгийн ханшаар 52.8 сая юань худалдан авах санал ирүүлжээ.
Харин Монголбанк 1991.00 төгрөгийн хаалтын ханшаар 3.9 сая ам.доллар, 312.71 төгрөгийн хаалтын ханшаар 25.3 сая юань нийлүүлсэн байна. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн, 7.9 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлэв.