Тавдугаар сарын 24-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-05-24 08:48:14
09.00 цагт ЭМЯ-ны удирдлагууд Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллана.

09.00 цагт Корпорейт зочид буудалд “Мал аж ахуйн хөгжлийн гарц” зөвлөлдөх уулзалт болно.

10.30 цагт Сүхбаатарын талбайд болох Зам тээврийн салбарын Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

10.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулгын талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ

11.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд Европын Аюулгүй Байдал Хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт БОАЖЯ-нд Соёмботой уулыг ухаж байна” гэсэн мэдээллийн талаар тайлбар хийнэ.

12.00 цагт БСШУСЯ-нд Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан "Хүүхдийн эх хэлний боловсролд" эрдэм шинжилгээний хурал болно.

12.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Дэлхийн нууц товчоо" номын талаар "Монгол шүтээн цогцолбор"-ын удирдлагууд мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Монголд үйлдвэрлэх ТВС-2МС нисэх онгоцыг танилцуулна.

15.30 цагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр “Сентерра Гоулд” компанийн Гацууртын ордод эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “В” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт "Эмэгтэйчүүд ба эдийн засаг" бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган болно.
Связанные новости