Тавдугаар сарын 22-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2017-05-22 08:59:43
лцааны яамны "Зөвшилцөл" танхимд09:00 цагт Олон улсын цахилгаан холбооны байгууллагын төлөөлөгчид ирж Монгол Улсын харилцаа холбоо мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, олон улсын туршлага, чиг хандлагын талаар мэдээлэл солилцоно.
УИХ-ын Намын бүлгүүд хуралдана.

09:00 цагт Олон улсын цахилгаан холбооны байгууллагын төлөөлөгчид ирж Монгол Улсын харилцаа холбоо мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, олон улсын туршлага, чиг хандлагын талаар Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд мэдээлэл солилцоно.

09.30 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд Хан-Уул дүүрэгт ажиллана. Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо Арьс ширний 80 айлын орон сууцны байрны ашиглалтын өнөөгийн байдалтай танилцана.
 
11:00 цагт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чиг үүрэг, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатарын талбайд болно. 
 
11:00 цагт "Омбол" ХХК-иас элэгний С вирусын эмчилгээнд зориулж нийгмийн хариуцлагын хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой хэвлэлийн бага хурал MN-Мэдээллийн төвд хийнэ.
 
12:00 цагт "Бөмбөгөр ногооны Мушгиа", "Алтан үе-Бөмбөгөр ногооныхон" гэсэн хоёр номын нээлт Монголын театрын музейд болно.
 
Связанные новости