Эрчим хүчний салбарын 60 гаруй компани бүтээгдэхүүнээ танилцуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний салбарын дэвшилтэт тоног төхөөрөмжийг олон нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий “Энержи Монголиа 2017” олон улсын үзэсгэлэн өнөөдөр Корпорейт Конвэншн Центрт нээлтээ хийлээ.
Уг үзэсгэлэнд Монголын ТЭЦ II, III,Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв (СЭХҮТ), Эрчим хүчний хөгжлийн төв (ЭХХТ), Улаанбаатар цахилгаан түгээс сүлжээ (УБЦТС) зэрэг аж ахуйн нэгжүүдээс гадна Монгол, ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ болон Швейцарь, Тайланд зэрэг орны 60 аж ахуйн нэгж оролцож байна.
Үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Швейцар, Шведийн хамтарсан “Asea Brown Boveri” (ABB) групп оролцож байгаа юм. 130 жилийн түүхтэй тус групп дэлхий дээрх өндөр хүчдэлийн тоног төхөөрөмжийн 80 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг байна. Тус компани байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дахин боловсруулах боломжтой 100 кВт-ын хүчдэлийн PASS MO, 35 кВт-ын хүчдэлийн PASS MOО, 200 кВт-ын хүчдэлийн PASS MOS зэрэг бүтээгдэхүүнээ Монголын хэрэглэгчдэд танилцуулж байна.

Мөн БНХАУ-ын “Хятадын Эрчим хүчний инженер групп” бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа. Дэлхийн 16 оронд салбартай тус байгууллага уламжлалт болон сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэл, зураг төслийн боловсруулалтаар дэлхийн шилдэг 150 компанийн эгнээнд багтдаг аж. Байгуулагдсан цагаасаа хойш олон улсад 110 гаруй цахилгаан станц барьж өргөтгөжээ. Тус компани 1956 оноос хойш Монгол Улсын эрчим хүчний салбарт хэд хэдэн бүтээн байгуулалт хийсэн байна. Тухайлбал, Сүхбаатарын дулааны цахилгаан стани барих, ДЦС II, Зүүн хараа цахилгаан станц байгуулахад оролцжээ.
Мөн үзэсгэлэнд ТЭЦ III оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. Тус станц Улаанбаатар дулаан хангамжийн 35 хувь, улсын хэмжээнд цахилгааны хэрэглээний 27 хувийг дангаараа бүрдүүлдэг. Энэ онд хүчин чадлаа 250 мВт-ын өргөтгөхөөр олон улсад нээлттэй тендер зарлажээ. Үүнд нийт 350 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд бүтээн байгуулалтыг концессын гэрээгээр хийх юм. Ингэснээр дотоодын цахилгааны хэрэглээний 40 хувийг хангах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.
Нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 12 сумын 360 мянган иргэнийг цахилгаанаар хангаж буй УБЦТС компани мөн үйл ажиллагаагаа танилцууллаа. 2016-2017 оны өвөл 114 мянган өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн байна. Ингэснээр нэг өрх дунджаар 20-35 мянган төгрөг хэмнэжээ. Ирэх онд энэ ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байна. Мөн энэ онд газар доор цахилгаан эрчим хүчний байгууламж байгуулахаар судалгааны ажил хийж байгаа юм. Түүнчлэн тоног төхөөрөмжөө шинэчлэх, боловсон хүчнийхээ ур чадварыг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр байгль орчинд ээлтэй үйлдвэрлэл буюу сэргээгдэх эрчим хүчний чиглэлд анхаарах болсон. Монгол Улс ч дэлхийн жишгийг дагаж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй орны тоонд багтаж буй юм. Сэргээгдэх эрчим хүчний салбар Монгол Улсад үйлдвэрлэл төдийгүй айл өрхийн хэрэглээнд хэрхэн нэвтэрч буйг СЭХҮТ танилцууллаа. Олон улсад өндөр шилэн барилгуудад нарны энерги хуримтлуулах хавтан байрлуулж 3 гВт эрчим хүч үйлдвэрлэх станц байгуулдаг болсон байна. Энэ жишгийг Монгол Улсад ч нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг тус төвийн захирал Ц.Цэрэн хэллээ. Тэрбээр, “Орон нутгийн 130 мянга гаруй өрх нарны эрчим хүч ашиглаж байгаа аж. Түүнчлэн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт шинээр барих дөрвөн давхар автозогсоолд нарны хавтан байршуулахаар төлөвлөжээ. Мөн хилийн заставуудыг нарны эрчим хүчээр хангах ТЭЗҮ боловсруулж байгаа юм.
Үзэсгэлэн маргааш үргэлжилнэ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ