Энэтхэг Улстай хийсэн нэг тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээр урагшлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт /ЭКСИМ/ банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн гэрээг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өнөөдөр өргөн барилаа.
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сарын 17-нд буюу өнөөдрөөс хоёр жилийн өмнө Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ хоёр улсын эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд гаргах бүрэн боломж бий гэдгийг онцлон тэмдэглэж байв. Тус айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд туслахад зориулан БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээж байгааг мэдэгдэж, гарын үсэг зурсан юм. Тэрбээр энэ зээл Монгол Улсын дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад зарцуулахыг тодотгоод хоёр орны харилцаа шинэ эрин үе гарч байна гэдгийг тодотгосон.

Зээлийн шугам ийнхүү нээсний дараа Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулан, уг ажлын хэсэг болон Сангийн яам зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн саналуудыг холбогдох байгууллагуудаас авч нэгтгэн Засгийн газарт хүргүүлж байв. Улмаар Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар зээлийн хөрөнгийг төмөр замын төслүүдийг санхүүжүүлэхээр хэлэлцэж, Энэтхэгийн талтай мөн тохиролцжээ. Ингээд харилцан тохиролцож, нөхцөл шаардлагыг биелүүлсний дараа Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны дөрөвдүгээр сарын 28-нд байгуулж, Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг мөн оны тавдугаар сарын 31-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Жилийн хугацаа өнгөрч байгаа ч уг хуулийн төсөл батлагдаагүй нь Энэтхэгийн талтай хийсэн тохиролцоонд өөрчлөлт оруулсантай холбоотой юм. Засгийн газар 2016 наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар зээлийн ерөнхий хэлэлцээрт “төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх” гэсэн өмнөх шийдвэрээ “аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүд” болгон нэмэлт оруулахаар шийдвэрлэсэн.
Гэсэн ч Засгийн газар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа дахин хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.
Ингээд тус зээлээр аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжилд зориулсан төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар БНЭУ-тай тохиролцож, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд Сангийн сайд 2017 он дөрөвдүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан юм.
Засгийн газар 2017 оны тавдугаар сарын 10 буюу өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагийн ээлжит хуралдаанаараа Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг сүүлийн хувилбараар хэлэлцээд УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр шийдвэр гаргасан. Харин өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг УИХ-ын даргад өргөн барилаа.

Нэг тэрбум ам.долларын зээл нь 20 жилийн хугацаатай, жилийн 1,75 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 5 жил байх юм. Төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч 200 сая ам.доллараас дээш дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллараас дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа долоон жил байх аж.

"Хөнгөлөлттэй зээл дахин удаашрахгүй байх боломжтой"

Үйлдвэртэй болсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт
нэг тэрбум ам.доллараар буурна

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг товч танилцуулбал: Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгосон.
Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар, жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцож байгаа юм.
Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4.5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.
Төсөл хэрэгжсэнээр Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтой. Нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээр валютын орлого нэмэгдэн, макро эдийн засгийн тэнцвэр хангагдаж, мөнгөний бодлогын орой зай нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт нэг тэрбум ам.доллараар буурах бөгөөд валютын гарах урсгал 20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ.
Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрч, 600 гаруй шууд ажлын байр бий болох юм. Үйлдвэрийг дагаж будаг, автомашины дугуй, резинэн эдлэл, хуванцар, химий-цэвэрлэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулагдана гэж Сангийн яам тооцжээ.
Н.Гантуяа