БНХАУ-Европ хоорондын галт тэрэгний тоо нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Бээжин /МОНЦАМЭ/ Хятад-Европ хоорондын Х8204 дугаарын галт тэрэг БНХАУ-ын Жө Жиан мужийн И Вү хотоос энэ сарын 13-ндөр Мадридын чиглэлд хөдөллөө.
Тус галт тэрэг нь энэ оны Хятад-Европ хоорондын 1000 дахь галт тэрэг бөгөөд жижиг бараа, хувцас тээвэрлэжээ. БНХАУ-ын Төмөр замын ерөнхий газрын статистик мэдээнд дурдсанаар, 2017 онд БНХАУ-Европ хоорондын галт тэрэгний тоо өмнөх оноос 612-оор нэмэгдэж нийт 158 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.
"Нэг бүс нэг зам" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Хятад Европ хоорондын галт тэрэгний тоо ийнхүү огцом нэмэгдсэний дээр хугацаа, тээвэрлэлтийн зардал багассаныг албаныхан тодотгосон байна.

Бээжин хот А.Анхбаяр