Москва Ираныг урив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-28 10:41:31

МОСКВА. /Sputnik/.  Сирийн иргэний дайныг таслан зогсооход чиглэсэн олон улсын яриа хэлцээнд Ираныг анх удаа урилаа хэмээн АНУ-ын холбогдох албанаас мягмар гарагт мэдээлжээ.

Оросоос тавьсан уг урилгын хариуг Иран өгөөгүй байна. Дараагийн шатны хэлэлцээ пүрэв гарагт Венад болно. АНУ-ын зүгээс өмнө нь Ираныг урих санал дэвшүүлж байсан ч энэ талаар ялангуяа Ираны бүс нутгийн өрсөлдөгч Саудын Арабтай хэдэн өдөр хаалттай хэлэлцсэний дараа урих шийдвэр гарсан байна.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахыг шаарддаг АНУ-ын хувьд Иран орж ирвэл байдал ашигтайгаар эргэх магадлалтай. Мөргөлдөөний туршид Тегеран Асадын талд тулалдаж, түүнийг дэмжсээр ирсэн юм.

Асадыг түлхэн унагахыг багтаасан шийдэл олох байр сууриа АНУ хадгална хэмээн Үндэсний хорооны төлөөлөгч Жон Кирби хэлжээ.

Сирийн асуудлаар АНУ, Орос, Саудын Араб, Турк улс өнгөрсөн долоо хоногт Венад цугласан юм. Энэ долоо хоногийн цуглаанаар Их Британи, Франц, Герман, Жордан, Арабын Нэгдсэн Эмирт Улс нэмэгдэх бөгөөд Иран ч тэдний нэг болох магадлалтай байна.

Сирийн иргэний дайны үеэр 250 мянга гаруй хүн үрэгдэж, 11 сая хүн дүрвэсэн гэх мэдээлэл байна.

Х.Аминаа

 

Связанные новости