Эхний дөрвөн сард эдийн засаг 4.2 хувиар өслөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний дөрвөн сарын үзүүлэлтийг танилцууллаа.
Өмнөх сараас инфляци 1.3 хувиар өсөхөд махны үнэ нөлөөлжээ
Эхний дөрвөн сард инфляци 4.8 хувиар өсчээ. Тодруулбал инфляци өмнөх сараас 1.3 хувь, 2016 оны мөн үеэс 3.4 хувиар өссөн байна.
Өмнөх сараас инфляци 1.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувиар үүн дотроо мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 7.6 хувиар, тээврийн бүлгийн үнэ 2.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс инфляци 3.4 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 7.7 хувиар, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.7 хувь үүн дотроо сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 12.8 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 2.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр энэ оны эхний улиралд 3063.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 122.7 тэрбум төгрөгөөр буюу 4.2 хувиар өссөн үзүүлэлт гарлаа.
Аж үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөг 28.3 тэрбум төгрөгөөр буурсан ч, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 89.9 тэрбум төгрөг, бүтээгдэхүүний цэвэр татвар 54.8 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг стистикчид онцолж байна.
ДНБ-д эхний дөрвөн сард эцсийн хэрэглээ 69.1 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 28.8 хувь, цэвэр экспорт 2.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс хөрөнгийн нийт хуримтлал 11.6 пунктээр өсч, харин эцсийн хэрэглээ 10.5 пункт, цэвэр экспорт 1.1 пунктээр буурчээ.

Төсвийн тэнцэл 285.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 285.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 378.1 тэрбум төгрөгөөр буурахад орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 23.8 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ эхний дөрвөн сарын байдлаар 2094.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2379.8 тэрбум төгрөг болсон байна. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 552.3 сая ам.доллар буюу 41.0 хувиар нэмэгдсэн бол импорт өмнөх оноос 254.9 сая ам.доллар буюу 29.6 хувиар өсчээ.
Чанаргүй зээлийн хэмжээ 747 тэрбум төгрөгт хүрчээ
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 1087.3 тэрбум төгрөг болжээ. Өмнөх оны мөн үеэс 13.4 тэрбум төгрөг, өмнөх сараас 51.8 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.6 хувийг эзэлж буй бол хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1009.3 тэрбум төгрөгт хүрчээ.
Энэ нь өмнөх сараас 14.2 тэрбум төгрөг буюу 1.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 288.8 тэрбум төгрөг буюу 10.8 хувиар өсөөд байна. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.9 хувийг эзэлж буй аж.

Б.Заяа