Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах төслүүдийг танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, бусад улс орны туршлагаас судлах, хөрөнгө оруулалтыг эх орондоо татах зорилго бүхий “Энержи Монголиа-2017” олон улсын хурал, үзэсгэлэн энэ сарын 17-18-нд Корпорейт Конвейншн Центрт болно.
ЭХЯ, Эрчим хүчний хөгжлийн төв (ЭХХТ) хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэ арга хэмжээнд Монгол, ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ болон Швейцарь, Тайланд зэрэг орны 100 гаруй аж ахуйн нэгжийн 200 төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн байна. Үзэсгэлэнгийн үеэр Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжил, ололт амжилт, өнөөгийн түвшин ба цаашдын чиг хандлага, сэргээгдэх эрчим хүч, агаарын бохирдол зэрэг сэдвээр салбар хуралдаанууд болно хэмээн ЭХХТ-ийн Ерөнхий менежер Ч.Чинбат мэдээлэв.
Тэрээр, “Энэ үеэр хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгаа төсөл хөтөлбөрүүдийг танилцуулна. Тухайлбал, ТЭЦ III-ийн 250 мВт-ийн өргөтгөл, Дархан, Эрдэнэтийн ДЦС-ийн өргөтгөл зэргийг дурьдаж болно” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал