Тавдугаар сарын 15-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-05-15 08:42:18
УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт “Эм, вакцины чанарын болон эрсдлийн удирдлагын тогтолцоог сайжруулах талаар мэргэжлийн байгууллагуудын уулзалт Контeнтал зочид буудлын хурлын танхимд болно.

09.00 цагт Д.Сүхбаатарын талбайд Автотээврийн үндэсний төвийн Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

10.00 цагт “Боловсролд ээлтэй Сүхбаатар дүүрэг” тайлант өдөрлөг Монгол гуравдугаар сургуульд болно. Утас 96485005 

10.00 цагт Скай плазагийн хурлын танхимд "Ногоон Алт-Малын эрүүл мэнд" төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, ХААИС, Аймаг дундын отрын бүс нутгийн захиргаадын нэгдсэн уулзалт болно.

11.00 цагт Үндэсний статистикийн хорооны байранд 2017 оны 4-р сарын байдлаарх Монгол Улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Д.Сүхбаатарын талбайд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

14.00 цагт Соёлын төв өргөөнд оюутнуудын өрсөлдөх чадвар, манлайлал, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий "Хөгжлийн хөтөч" оюутны чуулга уулзалт болно.

14.00 цагт "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл" семинар Чингис зочид буудлын хаан хурлын танхимд болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд 

11.00 цагт "Energy Mongolia-2017" эрчим хүчний салбарын олон улсын хурал, үзэгсэлэнгийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Лакшири хаус энд рийл эстэйт”, “Хос багана” компанийн барьсан орон сууцанд захиалга өгч хохирсон иргэд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр нарын оффшор дансны талаар АТОЗ-ийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун мэдэгдэл хийнэ.
 

Связанные новости