“Техник импорт" компанийн хувьцааны ханш 14.91 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-05-11 17:58:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаа “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн 20,132 ширхэг хувьцаа арилжсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өслөө.

Тодруулбал 10  компанийн хувьцааны ханш буурсан  бол 4  компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Техник импорт"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.91 хувиар өссөн бол "Стандарт ноос” компанийн ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар уналаа. 

 Мөн өдөр "MSE ALL" индекс 817.91 нэгж болж 0.7 хувиар унасан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 427 тэрбум 910 сая 769 381 төгрөг боллоо.  
 

Б.Заяа

Связанные новости