Шилдэг 150 аж ахуйн нэгжид Талархал гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ХНХЯ-наас өнөөдөр 2014-2016 онд үйлдвэрлэлийн осол гаргаагүй, 2012-2016 онд ажлын байраа тогтвортой хадгалсан 150 аж ахуйн нэгжид Талархал гардуулав.
Улсын хэмжээнд 2014-2016 онд үйлдвэрлэлийн осол гаргаагүй 21 мянган аж ахуйн нэгж, 2012-2016 онд ажлын байраа тогтвортой хадгалж, ажилтнаа халаагүй 8.7 мянган ажил олгогч байгаа юм. Дээрх байгууллагуудаас шилдгийн шилдгээр шалгарсан 150 аж ахуйн нэгжид ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг Талархал гардуулсан юм.
Шилдэг 150 аж ахуйн нэгжийн ТОП-5 байгууллагаар “Мобиком”, “АПУ”, “Саусгоби Сэндс”, “Мөнхийн Баян Гал” компани болон ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба шалгарчээ. Үүний дараа Хаан банк, Хас банк, Скайтел зэрэг байгууллагууд жагсаж байгаа юм.
Нийгмийн даатгалын таван сангийн нэг болох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын санд өнгөрсөн онд 125.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар гурван жил дараалан осолгүй ажилласан бол дараа жилийн шимтгэлийг 10 хувиар хөнгөлнө” гэж заасан байна. Мөн ажилтнаа халаагүй бол дараа жилд төлөх шимтгэлийг 10 хувь хөнгөлнө гэж заасан. Үүний дагуу 2014-2016 онд үйлдвэрлэлийн осол гаргаагүй 21 мянган ажил олгогчид 3.2 тэрбум, 2012-2016 онд ажлын байраа тогтвортой хадгалж, ажилтнаа халаагүй 8.7 мянган ажил олгогчид 140.9 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх юм.
Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх нь байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйгаа хангаж, үйлдвэрлэлийн осол гаргахгүй байх, ажлын байраа тогтвортой хадгалж, ажилтны нийгмийн баталгааг хангах хөшүүрэг болно хэмээн үзэж буйгаа ХНХ-ийн дэд сайд илэрхийлсэн юм.

Ч.Ариунболд