Хөрөнгийн бирж 128 мянган ширхэг хувьцаа арилжаалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-04 18:10:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн бирж өнөөдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 31 хувьцаат компанийн 128 мянга 805 ширхэг хувьцаа арилжсанаас зургаан хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.
 
Энэ өдөр “Евроазиа Капитал холдинг"  компанийн хувьцааны ханш 4.19 төгрөгөөр өсч, 32.16 төгрөг болсон байна. Энэ нь 14.98 хувь буюу хамгийн өндөр өсөлтийг үзүүлж буй юм.
 
Түүнчлэн 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа. Тухайлбал, "Хасу-Мандал” компанийн ханш 760 төгрөгийн уналттай байжээ. Мөн өдөр Багцын арилжаагаар 1120 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг 109 сая 905 мянга 600 төгрөгөөр арилжсан байна. Ингэснээр "MSE ALL" индекс 824.16 нэгж болж 0.66 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 437 тэрбум 416 сая 198 мянга 893 төгрөг болов.
Ч.Ариунболд
Связанные новости