"Тавантолгой" компани 45.9 тэрбум төгрөгийг ногдол ашиг хуваарилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-04 18:05:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Таван толгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 03 дугаар тогтоолоор 2016 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараах болжээ.

Тус компани нэгж хувьцаандаа 872 төгрөг буюу нийт 45.9 тэрбум төгрөгийг ногдол ашиг хуваарилах юм. 
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу энэ оны гуравдугаар сарын 13-ны өдрөөр гаргах аж. Ногдол ашгийг "Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" компани дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болсон байна. 
Связанные новости