Эдийн засгийн хөгжлийн бодлогод бизнес эрхлэгчдийн саналыг тусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-04 09:44:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого боловсруулахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн харилцааны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Үндэсний хөгжлийн газар (ҮХГ), МҮХАҮТ хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.

Талууд эдийн засгийн хөгжлийн дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, төр хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг боловсруулахад бизнес эрхлэгчдийн саналыг тусгах чиглэлд хамтран ажиллах юм. Мөн Санамж бичгийн хүрээнд хөрөнгө оруулалтын бодлого, хууль эрх зүйн чиглэлээр хамтарсан судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах ажлуудыг зохион байгуулах аж.

Санамж бичигт ҮХГ-ын дарга Б.Баярсайхан, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг нар гарын үсэг зурав.

Ч.Ариунболд
Связанные новости