Монголбанк 23.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-04 08:14:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны өнгөрсөн сард арилжааны банкуудад 23.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олгожээ.

Өнгөрсөн сард арижлааны банкууд 705 иргэнд ипотекийн зээл олгосон байна. Үүнээс Улаанбаатар хотод 383, орон нутагт 322 иргэн зээлд хамрагджээ.

Ипотекийн зээлийн  санхүүжилтийн  шинэчилсэн журмын дагуу Монголбанк нь өөрийн эзэмшилд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрөөр ипотекийн зээлийг сар бүр санхүүжүүлж байгаа юм.
Ч.Ариунболд
Связанные новости