10 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас борлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-02 16:57:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн яам  39 долоо хоногийн хугацаатай 110 мянган ширхэг Засгийн газрын үнэт цаасыг өнөөдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 10 тэрбум 79 сая 567 мянган төгрөгөөр арилжаалав.

Сангийн яам тус бүр 100 мянган төгрөгийн үнэ бүхий үнэт цаасыг 15.324 хувийн хүүтэйгээр борлуулахаар нийтэд зарласан. Ингэхдээ үнэт цаасыг 89 мянга 717 төгрөгөөр буюу хямдруулсан нөхцөлөөр борлуулах болсон юм. Аж ахуйн нэгж иргэдээс нийт 179 мянга 102 ширхэг буюу 16.1 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирүүлсэн байна. Хөрөнгийн бирж Сангийн яамны захиалгын дагуу эхний 110 мянган үнэт цаас авах саналыг биелүүлжээ.

Связанные новости