Хөрөнгийн бирж 19 компанийн 1 сая 217 мянган хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-01 17:39:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн бирж өнөөдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн 1 сая 217 мянга 2 ширхэг хувьцаа арилжсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Энэ өдөр “Евроазиа Капитал холдинг"  компанийн хувьцааны ханш 3.64 төгрөгөөр өсч, 27.97 төгрөг болсон байна. Энэ нь 14.96 хувь буюу хамгийн өндөр өсөлтийг үзүүлж буй юм.

Түүнчлэн зургаан компанийн хувьцааны ханш буурсан бол гурван компанийн ханш тогтвортой байлаа. Тухайлбал, "Стандарт ноос” компанийн ханш 72 төгрөгийн уналттай байжээ. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 782 ширхэг үнэт цаасыг 72 сая 689 мянга 620 төгрөгөөр арилжсан байна. Ингэснээр "MSE ALL" индекс 840.12 нэгж болж 0.35 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 486 тэрбум 743 сая 860 мянга 144 төгрөг болов.
Ч.Ариунболд
Связанные новости