Засгийн газрын 110 мянган үнэт цаас арилжаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-28 18:21:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн яамнаас ирэх сарын 02-нд 39 долоо хоногийн хугацаатай 110 мянган ширхэг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалах болжээ.

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан борлуулах уг үнэт цаасны нэг ширхэг нь 100 мянган төгрөг бөгөөд хямдруулсан үнэ буюу 89 мянга 717 төгрөгөөр борлуулах юм.  Үнэт цаасны хүү 15.324 хувь байх юм. Үнэт цаас худалдан авах хүсэлтийг Хөрөнгийн бирж ирэх сарын 02-ны 11.30 цаг хүртэл хүлээж авах юм.

Ч.Ариунболд
Связанные новости