Македонийн парламентын ордон руу эсэргүүцлээ илэрхийлэгчид дайран оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СКОПЬЕ. /ВВС/. Македонийн парламентын даргаар үндэстний цөөнх болох албани хүн сонгогдсоны дараа эсэргүүцлээ илэрхийлэгчид парламентын ордон руу дайран оржээ.
Ордонд болсон зодооны үеэр наад зах нь 10 хүн, тэдний дотор Социал-Демократ намын дарга Зоран Заев гэмтэж бэртсэн байна.
Македонийн хувьсгалт намын дарга бөгөөд ерөнхий сайд асан Никола Груевски-г дэмжигчид өчигдөр эсэргүүцлээ илэрхийлж, дахин сонгуульд хийхийг шаарджээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сард болсон сонгуулиас хойш тус улсын улс төрийн байдал тогтворгүй байгаа юм.
З.Заев үндэстний цөөнх албаничуудын намуудтай хамтран эвсэл байгуулсан ч түүний засгийн газар байгуулах гэсэн оролдлогуудыг Ерөнхийлөгч нь зогсоосоор иржээ.
З.Заев эвсэл байгуулахыг оролдсоноос хойш Македонийн үндсэрхэг үзэлтнүүд жагсаал цуглаан хийж, эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа аж.

Албаничууд нь Македонийн хүн амын дөрөвний нэг орчим хувийг эзэлдэг юм.
Талат Хафери гэдэг албани хүнийг парламентын даргаар сонгох шийдвэрийг З.Заевын эвсэл гаргасныг хүмүүс эсэргүүцэж, парламентын ордон руу дайран оржээ. Ордон руу нүүрэндээ баг зүүсэн 200 орчим хүн дайран орсон аж.
Тэд “албаничууд Македонийн үндэсний эв нэгдэлд аюул учруулна” гэж эмээж байна.
Цагдаа нар эсэргүүцэгчдийг тарааж, улс төрчдийг парламентын ордноос гаргахын тулд нулимс асгаруулагч хий цацжээ.
2001 онд албаничууд бослого хийсний дараа Македонид иргэний дайн дэгдэхэд тун ойрхон байсан юм.

Доржханд