Улаанбаатарт 17-19 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-04-27 07:17:56
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд :Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 04 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад  нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар хур тунадас орохгүй. Салхи  ихэнх нутгаар их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр. Хүрэн бэлчир орчмоор 9-14 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, Говийн бүс нутаг болон  Дорнод Монголын талаар 17-22 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд   6-11 метр. 17-19 градус дулаан байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
 
 
Связанные новости