Дөрөвдүгээр сарын 25-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-04-25 08:45:11
09.00 цагт Хууль сахиулахын их сургуульд “Дэлхийн Оюуны өмчийн өдөр”-ийг тохиолдуулан “Дээшлэх амьдралын эх-Инноваци” Эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.00 цагт Автотээврийн үндэсний төвд "Нийтийн тээврийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" хэлэлцүүлэг болно.

09.30 цагт  "Вируст гипатитын тандалт, судалгаа, оношлогооны чадамжийг дээшлүүлэх нь" семинар Блю скай зочид буудалд эхэлнэ.

11.00 цагт Д.Сүхбаатарын талбайд гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

11.00 цагт "Миний Монгол бичиг" олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол Гандантэгчэнлин хийдийн Их гэрт болно

11.40 цагт Үндэсний номын санд “Номын баринтаг хандивлах өдөр”-ийн нээлт болно.

14.00 цагт СУИС-д Монголын сурагчдын холбооноос зохион байгуулж буй “Мэргэжил сурталчлах өдөр”-ийн нээлт болно.

14.00 цагт МҮХАҮТ-д олон улсын “Азийн хаалга 2017” үзэсгэлэн нээлтээ хийнэ.
 
Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Г” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00
цагт “Азийн хаалга” олон улсын үзэсгэлэнгийн талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Гэгээ-9” СӨХ-ноос 100 айлын нийтийн цагаан байрны оршин суугчдад тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Эрдэнэтийн хувийг иргэдэд” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Монгол Улсын иргэн Абдул Карумын нэр хүндийг унагаж, хууль бус наймаачин гэх зэргээр
гүтгэж байгаа талаар түүний өмгөөлөгч мэдээлэл хийнэ.
Связанные новости