Дөрөвдүгээр сарын 24-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-04-24 08:47:09
УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

10.00 цагт Хангарди ордны 14 давхарт “Хотын шийдэл-Хөрсний бохирдол” хэлэлцүүлэг болно.

10.50 цагт Асашёорюү Д.Дагвадорж “Zev Fight Night -1” мэргэжлийн тулаан зохион байгуулах талаар Ancore event hall /ТЕДИ төвийн урд. Хуучнаар Be төв/-д мэдээлэл хийнэ.

11.00 цагт ШУТИС-д Японы Мицубиши компанийн байгуулсан лаборторийн нээлт болно.

11.30 цагт ХХААХҮЯ-ны 703 тоотод Хаврын тариалалтын бэлтгэл ажил, тариаланчдад үзүүлэх дэмжлэгийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Д.Сүхбаатарын талбайд Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг болно.

12.00 цагт Нийслэлийн тэргүүний нэгдүгээр цэцэрлэгт "Ногоон гэрэл цагаан шугам" хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний дүрмийн танхимын нээлт болно.

14.00 цагт “Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийн танилцуулга БЗД-ийн Эрүүл мэндийн 10-р төвд болно. Утас: 98893050, 86025569,

БНТУ-ын “Үндэсний бүрэн эрх, хүүхдийн баяр”-ын өдрийн хүрээнд:

10.00 цагт БНТУ-ын ЭСЯ-ны хашаанд Турк-Монголын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болгож ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мод тарина.

12.00 цагт Монголын Хүүхдийн ордонд “Миний мөрөөдлийн дэлхий” сэдэвт гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12.45 цагт Монголын Хүүхдийн ордонд “Миний мөрөөдлийн дэлхий” урлагийн тоглолт болно.
Связанные новости