Улаанбаатарт 4-6 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-04-23 09:13:04
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн  аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.  Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 18-23 градус, Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 4-6 градус дулаан байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
 
 
 
Связанные новости