Билл Гейтс: Террористууд цэцэг өвчнийг зэвсгийн зорилгоор ашигласнаар 30 сая хүнийг хөнөөх аюултай
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /Newyorkpost/. "Майкрософт" компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн анхааруулж байгаагаар террористууд цэцэг өвчин зэрэг вирусын гаралтай өвчнийг генетикийн аргаар үүсгэсэн тохиолдолд 30 сая хүнийг хөнөөх боломжтой болох ажээ.
Тэрбумтны хэлснээр, биотерроризмээс гарч болох эрсдэл нь цөмийн дайнтай харьцуулахад хэд дахин их бөгөөд террористууд хүний амь насанд нэн аюултай цэцэг, боом зэрэг өвчнүүдийн вирусыг өөрчлөн хэд дахин аюултай болгож дэлхий даяар тараахаар бэлтгэж байж болох юм.
Вирус тархсан тохиолдолд олон сая хүнийг хөнөөнө.
Тэрбээр өчигдөр орой Лондонгийн Эзэн хааны хүрээлэнд илтгэл тавихынхаа өмнө “Telegraph” сонинд өгсөн ярилцлагадаа “биологийн шинжлэх ухаанд гарсан дэвшил нь цэцэг өвчин зэрэг нэн аюултай халдварт өвчний вирусыг хялбархан аргаар гаргаж авах боломжийг террористуудад олгож байгаа нь дархлаажуулалт байхгүй нөхцөлд асар их аюултай. Цөмийн зэвсэг ашиглахад 10 сая хүрэхгүй хүнийг хөнөөнө. Тиймээс хамгийн том аюул бол байгалийн гаралтай өвчний тархалт эсвэл санаатайгаар тараасан биотерроризмын халдварт өвчин юм ” гэжээ.

Тэрбээр агаар дуслын замаар хурдацтай тархдаг өвчин нь 30 сая хүнийг жил хүрэхгүй хугацаанд хөнөөх аюултай гэсэн бөгөөд энэ талаар урд өмнө ньь анхааруулсаар байжээ.
Тэрбээр “цөмийн зэвсгээр 100 сая хүнийг хөнөөсний дараа зогсох байх, гэтэл биотерроризм үүнээс ч их хөнөөлтэй” гэж хэлж байв.
Х.Сарнай