Хурууны хээ мэдрэгчтэй Мастер картыг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /BBC/. Кредит картны үйлчилгээ үзүүлэгч Мастеркарт компани хурууны хээ мэдрэгчтэй картаа танилцууллаа.
Тус компани энэхүү бүтээгдэхүүнээ Өмнөд Африкт хоёр удаа амжилттай туршсан бөгөөд уг технологийг ашиглан гар утасны төлбөрийг хийхтэй нэгэн адилаар хэрэглэгчид хурууны хээгээ уншуулан төлбөр тооцоо хийх боломжтой болох юм.
Аюулгүй байдлын шинжээч нар “хурууны хээг ашиглаж байгаа нь бүрэн найдвартай гэсэн үг биш боловч биометрийн технологийг ухаалгаар ашиглаж буйн нэг жишээ юм” гэж дүгнэсэн байна.
Мастеркарт компанийн мэдээллийн аюулгүй байдал хариуцсан захирал Ажая Балла ярихдаа “хурууны хээгээ ашиглан төлбөр тооцоо хийснээр хэрэглэгчид илүү түргэн шуурхай, аюулгүй үйлчилгээг авах бөгөөд хурууны хээг солих боломжгүй юм” гэжээ.
Харин Берлиний Аюулгүй байдлын судалгааны лабораторийн ажилтан Карстен Нол сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “мэдээлэл алдагдлаа гэхэд мэдээллээ бусад хурууны хээнүүдээрээ буюу зөвхөн есөн удаа л өөрчлөх боломжтой. Энэ технологи нь одоо байгаа бүтээгдэхүүнүүдээс мэдээж илүү. Одоо байгаа картууд чип болон пин кодыг хослуулдаг боловч пин кодыг эвдэхэд хялбар байдаг. Хурууны хээг ашигласнаар энэ асуудлыг шийдэж чадна. Нууц үгийн оронд хурууны хээг ашиглах нь хэд дахин илүү бөгөөд хүн хэчнээн гэнэн байлаа ч гэсэн гэмт хэрэгтэнд хуруугаа тасдаад өгөхгүй нь ойлгомжтой” гэв.
Карт нь хүний хурууны хээг дижитал байдлаар хадгалахын зэрэгцээ хурууны хээг уншихад ашиглах мэдрэгчийг мөн өөртөө багтаасан анхны тохиолдол болох юм. Өмнөх биометрийн картуудыг ашиглахын тулд мэдрэгчийг тусад нь ашиглах шаардлага гардаг байсан учраас үйлчлүүлэгчид зөвхөн зориулалтын мэдрэгчтэй газруудаар үйлчлүүлэх боломжтой байсан юм.
Хурууны хээн мэдээлэл болон мэдрэгчийг нэгтгэснээр уг картыг энгийн чип болон пин кодтой карт уншигч дээр уншуулж ч болох юм. Энэхүү картыг зөвхөн өөрийн биеэр худалдан авалт хийхдээ ашиглаж болох бөгөөд интернэт, онлайн орчинд ашиглахдаа аюулгүй ажиллагааны нэмэлт шаардлагуудыг хангасан байх ёстой.

Х.Сарнай