Улаанбаатарт 10-12 хэм дулаан
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр үүлшиж, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.
Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, баруун, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна . Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 10-12 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.