Угтаалцайдам сумынхан хур хогоо цэвэрлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Угтаалцайдам сум бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж 20 шоо м хог болон үхсэн мал амьтны сэг зэмийг төвлөрсөн цэгт аваачиж устгаж булшилсан байна. Бүх нийтийн цэвэрлэгээнд сумын бүх албан байгууллага, айл өрхүүд оролцож өөрсдийн орчин тойрныхоо 50м газрыг цэвэрлэсэн байна.
Харин Ерөнхий боловсролын сургуулийн 5-12-аар ангийн сурагчид сумынхаа нийтийн эзэмшлийн гудамж талбай хөшөөтэй толгой зэрэг 14 газрыг цэвэрлэсэн байна. Цэвэрлэгээнд нийт 139 иргэн, 5-12-р ангийн бүх сурагчид хамрагджээ.
Т.Есүхэйтөмөр
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня