ТӨВ: Төслийн явцад үнэлгээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-07-31 00:06:35

Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Жижиг дунд үйлдвэрийн газраас Төв аймагт ирүүлсэн 10.5 тэрбум төгрөгийн 77 төслийн явцтай танилцав. Мөн ЖДҮГ-т Төв аймгаас 151 ААН нийт 20.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт өгчээ. Тодруулбал, төслийн нэгдүгээр шатны судалгаа, үнэлгээг Төв аймгийн Хөдөө аж ахуйн газраас хийсэн бөгөөд дараагийн шатанд нийт 12.1 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 88 төсөл тэнцсэн байна. Үүний дагуу Жижиг дунд үйлдвэрийн газраас хоёрдугаар шатны үнэлгээ хийх ажлын хэсэг Төв аймгийн Аргалант, Баянжаргалан, Баянхангай, Баянцагаан, Баянцогт, Баян-Өнжүүл, Заамар, Өндөрширээт, Угтаалцайдам, Цээл зэрэг 19 суманд ажиллажээ. 


ЖДҮГ-аас дээрх сумдад санхүүжилт авсан нийт 8.8 тэрбум төгрөгийн 28 зээлдэгчдийн үйл ажиллагаанд хяналт-мониторинг хийж, зээлийн зөрчлийг бууруулж, эргэн төлөлтийг сайжруулахаар ажилласан байна. 



Связанные новости