Төв Азиас ирсэн хоёр террористыг ФСБ устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2017-04-20 12:55:14
МОСКВА./Xinhua/. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба /ФСБ/ Төв Азиас ирсэн хоёр террористыг устгажээ  

Тус албаны мэдэгдсэнээр, хоёр сэжигтэн этгээд 1991 болон 1987 онд төрсөн бөгөөд Владимир хотод тэднийг баривчлах үед хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн байна. 
 
“Эдгээр сэжигтнүүд нь олон улсын террорист байгууллагуудад гишүүн элсүүлдэг хүмүүстэй холбоотой байсан бөгөөд сайжруулсан тэсрэх төхөөрөг үйлдвэрлэхээр зэхэж, Оросын нутаг дэвсэрт террорист ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байсан” гэж мэдэгдэлд дурджээ.

Баривчлах ажиллагааны үеэр тэсрэх бөмбөг хийхэд ашигладаг бодисууд, АК-74 болон РМ маркийн байлдааны зориулалттай буу, сумнуудыг илрүүлсэн байна. 
Х.Сарнай
 


 
 
Связанные новости