Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ 10-70 хувиар хямдруулна
МОНГОЛЫН МЭДЭЭНийслэлийн 376 ойг угтаж “Их хотын хямдрал -2015” худалдааг энэ сарын 29-нд 3 дахь жилдээ Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
Өнөөдрийн байдлаар 100 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлжээ. Аж ахуйн нэгжүүд энэ үеэр бараа бүтээгдэхүүнээ 10-70 хувиар хямдруулах гэнэ. Мөн үеэр аж ахуйн нэгжүүд 5-10 нэрийн бараа бүтээгдэхүүний эрхийн бичгээр хонжвортой сугалаа гаргаж нийслэлийн өдрийн азтанг тодруулах юм байна. Их хотын хямдралтай худалдааны үеэр үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилна хэмээн албаныхан хэллээ.
Б.Заяа