Нэйл Сакер: Төрийн албан хаагчдыг цомхотгох болон нийгмийн халамжийг бууруулахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерыг урьж “Өргөтгөсөн санжүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар хаалттай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын дараа хэвлэлийнхэнд ийнхүү мэдээлэл өгөв.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийн тодорхой заалтуудыг Засгийн газар зөрчиж, “Өргөтгөсөн Санжүүжилтийн хөтөлбөрийн нөхцлүүдийг ОУВС-тай тохиролцож төсвийн тодотголыг УИХ-ын 76 гишүүний олонх дэмжсэнээр баталлаа. Тиймээс МҮЭХ ОУВС-гийн төлөөлөгчдийг урьж, хөдөлмөр эрхлэгчдэд дээрх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих татвар, шимтгэл дарамт болж, нийгэмд сөрөг үр дүн авчрах талтай гэдгийг мэдэгдэж, үүнийгээ албан бичгээр сая гардуулав. ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр асуудлыг эцэслэн шийдвэрлэх учраас бидний гаргасан саналыг шийдвэртээ тусгана гэдэгт найдаж байна. Нийгмийн хамгаалалтад сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр асуудлыг шийдвэл МҮЭХ ОУВС-тай хамтран ажиллахад бэлэн хэмээн илэрхийллээ” гэлээ.
Харин ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер, “Монголын эдийн засгийг тогтворжуулахад “Өргөтгөсөн санжүүжилтийн хөтөлбөр” дэмжлэг үзүүлнэ. Төсвийн тодотголд ОУВС, Засгийн газрын тохиролцсон бүх арга хэмжээг тусгасан. Өнөөдөр Монгол Улсын төсвийн алдагдал маш өндөр байгаа. Тиймээс Засгийн газар их хэмжээний зээл авч алдагдлаа нөхөхөд хүрсэн. Зээлийн өртгөөс шалтгаалан өрийн үйлчилгээний төлбөр нэмэгдэж байгаа. Алдагдлыг бууруулахын тулд хамгийн түрүүнд төсвийн зарлагыг танах шаардлагатай нүүр тулгарч байна. Гэхдээ төрийн албан хаагчдын цомхотгох болон нийгмийн халамжийг бууруулах асуудлыг хөндөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. НӨАТ хамгийн өргөн хүрээнд үйлчилдэг учраас нэмэгдүүлэхгүй гэсэн зарчим баримталж байгаа. Гол нь их орлоготой хүмүүст зах зээлийн зарчмаар татвар өндөр ногдуулах талаар зөвлөсөн. Түүнчлэн Монгол Улс тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхээс өөрцгүй байдалд байна. Гэхдээ үүнийг нэг жилийн дотор бус аажмаар шийднэ. Хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.долларыг олгоно. ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурал энэ сарын 28-нд болох бөгөөд хөтөлбөрийг баталгаажуулсны дараа санхүүжилт үе шаттай орж ирнэ” хэмээн онцоллоо.

Б.Заяа