Пап лам Бенедикт 90 насны ойгоо тэмдэглэлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
РОМ./VOA/. Ромын Пап лам асан Бенедикт XVI даваа гарагт 90 насны ойгоо гэр бүл, найз нөхдийн хүрээнд шар айраг уун тэмдэглэжээ.
Тэрбээр 2013 онд Ромын Папын сэнтийгээ шилжүүлэн өгснөөсөө хойш амьдарч буй Ватикан дахь сууцныхаа гадаа урьсан зочдоо хүлээн авч байгааг орон нутгийн телевизээр үзүүлсэн байна.
Зочдын дунд түүний ах Георг Рацингер болон түүний төрсөн нутаг болох Германы Баваригаас ирсэн зочид байлаа.
Пап лам Бенедиктийн төрсөн өдөр өнгөрсөн ням гарагт тохиосон боловч энэ жилийн Улаан өндөгний баяр мөн ням гарагт тохиосон учраас тэрбээр төрсөн өдрөө даваа гарагт тэмдэглэжээ.
Пүрэв гарагт Бенедиктийг залгамжилж буй одоогийн Пап лам Францис төрсөн өдрийн мэнд хүргэхээр гэрт нь зочилсон байна.
Пап лам Бенедикт 1927 оны 4 дүгээр сарын 16-нд Өмнөд Германд мэндэлж, эцэг эх нь Иосеф Рацингер гэдэг нэр хайрлажээ. Тэрбээр шашны номлогчоор суралцсан бөгөөд 2005 онд Пап ламаар сонгогдсоноор үнэн алдартны шашны номлолыг хадгалах үүрэг хүлээсэн Ватиканы элчийн ажлыг удаан хугацаанд гүйцэтгэж байсан юм.

Х.Сарнай