“Еврофё Азиа" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр хувиар өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 17 компанийн 22 246 ширхэг хувьцаа арилжсанаас 7 компанийн хувьцааны ханш өсчээ.
Тодруулбал зургаан компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Еврофё Азиа" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 140.21 хувиар өссөн бол "Авто импекс” компанийн ханш хамгийн өндөр буюу 12.00 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 43 ширхэг үнэт цаас 4 сая 86 290 төгрөгөөр арилжсан байна.
Мөн өдөр "MSE ALL" индекс 837.7 нэгж болж 0.03 хувиар өссөн байна.
Б.Заяа