Дэлхийн хамгийн том үйлдвэр барьсан Германы компанийн технологитой танилцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-04-13 22:54:51

Улаанбаатар/МОНЦАМЭ/.“Би Эм Монголиан Партнерс” ХХК-ийн санаачилгаар 40 гаруй компаниуд технологио танилцуулах Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал энэ сарын 20-21-нд Шангри-Ла зочид буудалд болох юм байна.

 Үзэсгэлэн хуралд ХБНГУ, Австри, Швейцарь, Австрали, Франц, Өмнөд Африкийн уул уурхай, барилга, хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, ерөнхий зориулалтын нисэх, хөдөө аж ахуй, мах, сүү боловсруулалтын чиглэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн компаниудын төлөлөөл ирэх бол Щвейцарь, ХонгКонгоос банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарынхан оролцох аж.

Мөн Хог хаягдлыг ялгах төхөөрөмж үйлдвэрлэдэг компанийн мэргэжилтнүүд Австралиас, Германы замын хашлага, машины төхөөрөмж үйлдвэрлэдэг компанийн төлөөлөл хуралд оролцож туршлагаа хуваалцах юм байна.

“Нийслэлийн Үйлдвэрлэл Инновацийн Газар, Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци дээрх үзэсгэлэн хурлыг дэмжин оролцоно. Дэвшилтэт технологиудыг эх орондоо нутагшуулахын тулд санхүү, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай учраас олон улсын үзэсгэлэн хурлыг зохион байгуулахаар ажилдаа ороод байна. Эл  хурал зөвхөн уул уурхай, хүнс, хөдөө аж ахуйн салбарт зориулсан хурал биш. Эдийн засагт түлхэц болох технологи руу чиглэсэн хөрөнгө оруулалт татна гэдгээрээ онцлогтой. Мөн үеэр хуурай аргаар нүүрсийг баяжуулах дэлхийн хамгийн том үйлдвэрийг барьсан ХБНГУ-ын компанийг урьсан хэмээн “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн хурлыг санаачлагч Ж. Мядагмаа ярилаа.

 Б.Ариунзаяа

Связанные новости