Хөрөнгийн биржийн арилжаагаар 11 компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-04-12 17:09:37

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 24 хувьцаат компанийн 23 998 ширхэг хувьцаа арилжсанаас 11  компанийн хувьцааны ханш өслөө.

Тодруулбал 11  компанийн хувьцааны ханш буурсан  бол хоёр компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс “Эрдэнэт хүнс"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.96 хувиар өссөн бол "Монноос” компанийн ханш хамгийн өндөр буюу 15 хувиар уналаа. 

Мөн өдөр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5120 ширхэг үнэт цаасыг 510 сая 156 800 төгрөгөөр арилжжээ.

 

Связанные новости