Макро эдийн засгийн нөхцөл байдал, төлвийн талаар  хэлэлцүүлэг өрнүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-04-12 16:48:47

Монголбанк, Монголын Банкны Холбоотой хамтран арилжааны банкуудын эрсдлийн удирдлага, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнүүд, үнэт цаасны зах зээлийн мэргэжилтнүүдэд "Инфляцийн төлөв байдлын тайлан" сэдэвт сургалт зохион байгуулав.

Сургалтанд Монголбанкны Мөнгөнийн бодлогын газрын Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Н.Ургамалсувд оролцож, шинэ гарсан тайлангийн онцлог болон гол агуулгуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

"Инфляцийн төлөв байдлын тайлан" нь улирал бүр гардаг бөгөөд Төбанкны олон нийттэй харилцах харилцааны гол арга хэрэгслүүдийн нэг юм. Тус тайланд эдийн засгийн гадаад орчны гол өөрчлөлтүүд, дотоод эдийн засагт өрнөсөн үйл явдлууд, цаашдын төлөв байдлын талаарх шинжилгээнүүдийн үр дүнг тоймлодогоороо онцлогтой.

Цаашид Монголбанк "Инфляцийн төлөв байдлын тайлан" гарах бүрт санхүүгийн зах зээлийн мэргэжилтнүүдээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, их дээд сургуулиудын оюутнуудад сургалт зохион байгуулж, макро эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлвийн талаар  хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Связанные новости