Ам.долларын албан ханш гурван хоногт 12.8 төгрөгөөр суларчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар/МОНЦАМЭ/. Гурван өдрийн өмнө Төвбанкны зарласан албан ханшаар ам.доллар 2441.55 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2428 төгрөг 75 мөнгө болж 12.8 төгрөгөөр буураад байна.
Тэгвэл “Найман шарга” валютын захад ам.долларыг 2426 төгрөгөөр худалдан авч, 2429 төгрөгөөр борлуулж байна. Харин арилжааны банкуудын ам. долларын худалдах ханш 2436 төгрөг байна.
ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих мэдээлэл гарснаар хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, улмаар гадны улс орнууд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэнийг албаныхан тодотгож буй юм. Ийнхүү ам.долларын төгрөгтэй харьцах ханш суларч байгаа нь Япон улсаас 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, БНСУ-аас 500 сая ам.доллар, Турк улсаас 300-700 сая ам.долларын зээл авахаар ярьж буйтай холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.