Хөрөнгийн биржийн арилжаагаар 10 компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-04-07 17:40:05

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 29 хувьцаат компанийн 58,607 ширхэг хувьцаа арилжсанаас 10 компанийн хувьцааны ханш өслөө.

Тодруулбал 11  компанийн хувьцааны ханш буурсан  бол 8  компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс “Монгол савхи"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.93 хувиар өссөн бол "Авто импекс” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.53 хувиар уналаа. 

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 54 ширхэг үнэт цаас 5,078,160 төгрөгөөр арилжаалсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 841.28 нэгж болж 1.23 хувиар буурлаа.  

Связанные новости