Төвбанк своп хэлцлийн саналыг биелүүлсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-04-06 18:01:56

 Төвбанк өнөөдрийн дуудлага худалдаагаар 29.9 сая ам.долларыг 2437.51 төгрөгийн хаалтын ханшаар худалдаж авав.

Банкууд 2427.00 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 4.0 сая ам.доллар худалдан авах, 2437.13 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 32.4 сая ам.доллар худалдах, 350.51 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 15.5 сая юань худалдан авах, 353.90 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 12.0 сая юань худалдах санал тус тус ирүүлжээ.

Харин банкууд 3.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк биелүүлсэнгүй.

Связанные новости