Олон улсын хандивлагчид Сирид 6 тэрбум долларын тусламж үзүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБРЮССЕЛЬ. /Anadolu/. Сирид 6 тэрбум долларын тусламж үзүүлнэ гэж Бельгийн нийслэл Брюссель хотноо Европын Холбоо /ЕХ/ болон НҮБ-ын хамтран зохион байгуулсан бага хурлын үеэр олон улсын хандивлагчид амласан тухай ЕХ мэдэгдлээ.
ЕХ-ны Хүмүүнлэгийн тусламж хариуцсан комиссар Кристос Стилианидес бага хурал дууссаны дараа лхагва гарагт мэдэгдэл хийхдээ “зөвхөн энэ онд гэхэд хандивлагчид Сирид 6 тэрбум долларын тусламж үзүүлэхээ амласан. Энэ бага хурал дэлхий нийтэд хүчтэй мессэж илгээлээ. Бид Сирийн ард түмнийг мартаагүй” гэжээ.
Мягмар гарагт эхэлсэн Сирийн асуудлаарх хоёр өдрийн бага хурлыг ЕХ, Герман, Кувейт, Норвеги, Катар, Их Британи болон НҮБ хамтран даргалжээ.
“Сири ба бүс нутгийн ирээдүйг дэмжих нь” бага хуралд Сири болон олон улсын агентлагуудын 70 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Г.Доржханд